Ирэх хичээлийн жилд 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгоно

Ирэх хичээлийн жилд 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгоно

БШУ-ны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хурлаа хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд ирэх хичээлийн жилд шинэчлэл хийхээ мэдэгдлээ.

Сургуулиудад хоол зүйчдийг бэлтгэж байгаа бөгөөд мөн түрээсийн гал тогоотой байсан 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгох ажлыг ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар болсон талаар мэдээллээ. Учир нь нэг хүүхдэд улсаас төсөвлөсөн 1500 төгрөгийн хоолны зардлын 500 төгрөг нь хоолны газрын түрээсийн зардалд очдог байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд