Сурагчдын хоолыг сайжруулах ажилд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Сурагчдын хоолыг сайжруулах ажилд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийн хүрээнд сурагчдын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах ажилд нийслэлд дангаар 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын түрээсийн гэрээг дуусгавар болгох санхүүжилтийг шийдвэрлэсэн нь энэ аж. Өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 740 сургууль бие даан, 107 сургууль түрээсийн гэрээ хийж ажилласан байна. Харин энэ жил түрээсийн гал тогоотой байсан 107 сургуулийг өөрийн гал тогоотой болгох юм. Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайвнаас тодруулснаар "Нэг хүүхдэд улсаас төсөвлөсөн 1500 төгрөгийн хоолны зардлын 500 төгрөг нь хоолны газрын түрээсийн зардалд очдог байсан. Тиймээс энэ хичээлийн жил сургууль бүр өөрийн гал тогоотой болно.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 107 сургууль түрээсийн гал тогоотой байна. Үүнээс Улаанбаатар хотод 64 сургууль бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр 107 сургуулийн түрээсийн гэрээг дуусгавар болгож 2024 оны есдүгээр сарын 1-ээс бүх сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан зохион байгуулна. Түүнчлэн олон улсын төслийн хүрээнд нийт 35 хүнс суурьтай мэргэжилтэй хүмүүсийг хоол зүйчээр бэлтгэж байна. Улсын хэмжээнд нийт 223 сургуульд хоол зүйч ажилладаг гэв.

Энэ хичээлийн жилд БШУЯ-наас хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай зохион байгуулах юм байна. Үүнээс дурдвал нийслэлийн 10 сургуулийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар болгох аж. Мөн зорилтот 45 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах юм. Үүнд нийт 4.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд