УИХ-ын ээлжит бус чуулган пүрэв гарагт эхлэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган пүрэв гарагт эхлэнэ

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг пүрэв гарагт /2024.08.15/ эхлүүлж, 14 хоног хуралдуулахаар товлож буй аж. 

Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. 

Энэ оны төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна. Тодруулбал, энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10-40 хувиар нэмж, тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээр шийдвэрээс шалтгаалж 2024 оны төсөв өмнөх оны төсвийн зарлагаас 22 хувиар нэмэгдсэн. Мөн малчдын зээлийг нэг жилээр хойшлуулж, хүүгийн зөрүүг төсвөөс банкуудад олгох, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд таван их наядын хөнгөлөлттэй зээлийг малчдад олгосон юм. Сонгууль дуусаж, зарлага ихтэй төсөвтөө тодотгол хийхээр болж байна. Одоогоор Засгийн газар төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа бөгөөд ямар зарлагуудад өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байгаа юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд