Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрчээ. Жолоочийн хамт живж, нэг зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч, эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг олжээ. Мөн 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ. Голд живсэн автомашиныг 13:02 цагт гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд