Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 06:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байжээ. Улмаар 20 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас баржээ.