Ж.Энхцэцэг: Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын эмийн шахааг дэмжихгүй байсны төлөө намайг халсан

Ж.Энхцэцэг: Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын эмийн шахааг дэмжихгүй байсны төлөө намайг халсан

"Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг:

-Эмийн сонсголоор эмч, эмнэлгийн ажилтнуудын нэр хүндийг унагах олон мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Мөн хөлдөөсөн тариаг гэсгээж бидний ээж аавд тарьдаг байж. Хугацаа нь дууссан нүдний дусаалгыг би ээжийнхээ нүдэнд ч дусааж өгсөн байх магадлалтай байна. Чанарын шаардлага хангахгүй оношлуурыг хүртэл эх нялхас руу шахсан байна. Монголчууд маш их эрсдэл дунд амьдарч байна. Гэхдээ гаднаас орж ирж байгаа эмийг эмч нар оруулж ирдэггүй, гаднаас орж ирж байгаа эмийг чанартай эсэхийг эмч нар шалгаж тогтоодоггүй шүү. Хүн чанаргүй, сэтгэлгүй Эрүүл мэндийн яамд ажилладаг хүмүүс энэ асуудалд хамаатай.

Өнөөдөр миний энд хэвлэлийн хурал хийж байгаа нэг асуудал бол намайг ёсзүйн асуудалтай гээд ажлаас халсан тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрөө эмийн бизнестэй байжээ. Түүний эмийн шахааг оруулахгүй байсны төлөө л намайг халсан байна. 

Мөн дээрээс нь намайг ёсзүйн асуудлаар халчихаад, одоо олон нийтийн сүлжээгээр хүүхэд эндсэн шалтгаанаар халсан мэт яриад, гүтгэж байна. Манай "Өргөө" амаржих газар ковидын үед 2000 гаруй ковидын халдвартай эхийг ямар ч эндэгдэлгүй төрүүлсэн. Гэвч намайг ажил өгснөөс хойш эндсэн эхийн эндэгдлийг надад нялзааж, гүтгэж байгаа нь маш харамсалтай. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд