Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сарын 26-28-ны өдрүүд буюу ирэх баасан, бямба, ням гарагт улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргана.
Нам, эвслүүд нь Үндсэн хууль болон УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлж, сонгуульд өрсөлдөх тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ хэмээн хуулинд тусгасан байдаг.
СЕХ-ноос сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.