Монгол улс авилгалын индексээр 180 орноос 121 дүгээрт жагсаж байна

Монгол улс авилгалын индексээр 180 орноос 121 дүгээрт жагсаж байна

"Транспаренси интернэйшнл" байгууллагаас өнөөдөр (2024.01.30) "Авлигын төсөөлөл-2023" индексийн мэдээллийг  танилцуулаа.

Манай Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Монгол Улс авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

Монгол Улс сүүлийн таван жилийн хувьд,

  • 2018 онд 37 оноогоор 93 дугаар байрт
  • 2019 онд 35 оноогоор 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноогоор 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноогоор 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн

Манай улсын авлигын индексэд сөргөөр нөлөөлсөн топ хүчин зүйлсийн жагсаалтад:

  • Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах хууль батлагдаагүй. Шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зорилготойгоор шүүн таслах ажиллагаа зохион байгуулж буй
  • Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана гэсэн амлалтын хэрэгжилт хангалтгүй
  • Төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгоо
  • Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн засаглал шударга бус зэрэг эрсдэл багтсан талаар танилцуулсан байна.

Авлигын индексийг хэмжихдээ

  1. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
  2. Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
  3. Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
  4. Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
  5. Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд