ХБНГУ-ын Холбооний Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр энэ сарын 7,8 өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

ХБНГУ-ын Холбооний Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр энэ сарын 7,8 өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тэрбээр Детмолд хотод 1956 оны нэгдүгээр сарын 5-нд ажилчин айлын гэр бүлд төржээ. 1974 онд ахлах сургуулиа төгсөөд Бундесверт цэргийн албанд дуудагдсан. 1976 онд тэрбээр Гиссен хотын Юстус Либигийн их сургуульд элсэн орж, 1982 он хүртэл хууль эрх зүй, дараа нь улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ. 1986 онд Франк-Вальтер Штайнмайер "Орон гэргүй хүмүүсийн эрх зүйн байдал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 19-нөөс хойш ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд