УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр 18:00 цаг хүртэл олгоно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр 18:00 цаг хүртэл олгоно

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд олгож байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 25-ны бямба гарагт хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр буюу бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байгаа юм.

Лавлагаа өгөх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэр дэвшигчид материалаа тулган ирүүлж байгаагаас их хэмжээний материал хуримтлагдан хүндрэл учирч байна. УДШ-ийн Тамгын газар нь аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын бүх шүүхүүдээс шүүлт хийлгэн дээрх байгууллагуудаас лавлагаа авч нэгтгэн гаргаж өгдөг болохыг Улсын дээд шүүхээс анхаарууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд