30, 97-р сургуулийн сурагчид зодолдох үеэр нэгнээ хайчаар гэмтээжээ

30, 97-р сургуулийн сурагчид зодолдох үеэр нэгнээ хайчаар гэмтээжээ

"Нийслэлийн 30 дугаар сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож хутгалсан байна" гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Болсон явдлыг нягталбал, нийслэлийн 30, 97-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид энэ сарын 29-нд бүлэглэн зодолдсон байна. Энэ үеэр хүүхдүүд нэгнээ мэсээр гэмтээсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр зодоон болох үеэр арваад сурагч байсан. Мөн хутга биш хайчаар гэмтээсэн байж болзошгүй гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд