Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Бодлогын дүн шинжилгээ, Улс төрийн газрын дэд захирал Федор Климчук, мэргэжилтэн Игор Кондратьев, хөтөлбөрийн зохицуулагч Нгуен Дук Лонг нарыг энэ оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус газрын удирдлага хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд Улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох ажил чухал гэдгийг онцоллоо.
Манай Улсад 2024 оны 05 дугаар сард НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчийн газар байгуулагдаж хөтөлбөрийн зохицуулагчаар Нгуен Дук Лонг гэх туршлагатай мэргэжилтэн томилогджээ. Тус төлөөлөгчийн газар байгуулагдсанаар мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдсэн байна.
Цаашид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол Улсын хар тамхитай тэмцэх чадавхыг сайжруулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, алба хаагчдад бусад улсуудын тэргүүн туршлагыг судлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.