Хашиш гэх 840 грамм мансууруулах бодисыг цай, савангийн хайрцгаар далдлан хийлээр оруулахыг завджээ

Хашиш гэх 840 грамм мансууруулах бодисыг цай, савангийн хайрцгаар далдлан хийлээр оруулахыг завджээ

Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг таслан зогсоов. Илрүүлсэн хэрэг, зөрчлөөс онцолбол:

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаа. Тухайн 840 грамм Хашиш гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болж байна.

Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд