ЭТТ ХК 351 тэрбум төгрөгийг иргэдэд ноогдол ашиг болгон хувиарласан

ЭТТ ХК 351 тэрбум төгрөгийг иргэдэд ноогдол ашиг болгон хувиарласан

Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд