СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 162 ДУУДЛАГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 162 ДУУДЛАГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ЦЕГ-аас цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга ярихдаа “Сонгуулийн үеэр гарах хэрэг зөрчлийн эсрэг тэмцэх ажлын хэсэг 21 аймагт байгуулагдан ажиллаж байна. ажлын хэсгүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. өргөдөл гомдол өгсөн иргэдэд шуурхай үйлчлэх, чирэгдэл учруулахгүй байхаар зохицуулалт хийн 24 цагаар ажилла байна. Өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 162 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 123, орон нутагт 39 бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 56, зөрчлийн шинжтэй 106 байна. нийт 162 гомдлоос 104 хэргийг шийдвэрлэсэн. Үлдэгдэл 58 өргөдөл гомдлыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. хуульд зааснаар бид 5 хоногийн дотор өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг. Энэ хугацааг цааш сунгаж явдаг. Гэхдээ бид аль болох хугацааг сунгахгүй түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна" гэв. 

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сүхбаатар аймагт сонгуулийн сурталчилгаанд явж байсан охидыг хүчирхийлсэн гэх мэдээллүүд яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан охид хүчирхийлүүлсэн байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. 

-Шадар сайд С.Амарсайхан хүүхдийнхээ зургийг эвлүүлж тараасан гэх гомдол гаргасан уу?

-Өнөө өглөө бие төлөөлөгч нь гомдол өгсөн. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

-Ховдод сумын засаг дарга саналын хуудас хүмүүст мөнгө өгч бөглүүлсэн гэх мэдээлэл явсан. Уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үү?

-Бүртгэгдээд шалгаж эхэлсэн. Сонгуулийн хэвлэсэн хуудас 24 ширхэг гарч ирсэн. Ямар нэгэн бэлэн мөнгө гарч ирээгүй. Саналын хуудсыг судалж үзэхэд сургалтыг байдлаар ашигласан гэсэн тайлбар өгсөн.  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд