Машин хулгайлж яваад Булганд баригджээ

Машин хулгайлж яваад Булганд баригджээ

“Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжэээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг тусгай хэрэгсэл ашиглан албадан зогсоох ажиллагааг явуулжээ.

Уг шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Honda FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд