М.Бадарч: Бүх бичиг баримтаа ОЛОН УЛСЫН ШҮҮХ РҮҮ ЯВУУЛСАН ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙГАА

М.Бадарч: Бүх бичиг баримтаа ОЛОН УЛСЫН ШҮҮХ РҮҮ ЯВУУЛСАН ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙГАА

М.Бадарчийн цолыг хурааж, унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгохоор боллоо гэсэн мэдээлэл гараад буй. Мэдээллийг тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, улсын арслан болсон.

Гэвч түүнтэй холбоотой допингийн асуудал өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд үргэлжилж буй. Өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр арбитрын шүүх хурал болж улмаар М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байдаг.

Тэгвэл улсын арслан М.Бадарч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж Олон Улсын шүүхэд хандаад байгаа юм. Энэ талаар бид Улсын арслан М.Бадарчаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, Арбитрын шүүх хурлын дараа бүх бичиг баримтаа бүрдүүлж, орчуулаад Олон Улсын шүүх рүү явуулсан байгаа. Одоогоор хариу хүлээж байна.

Улсын наадмаас өмнө цол хурааж унасан бөхчүүдэд нөхөн олгоно гэсэн мэдээ надад хэлээгүй. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж учир явдалыг тайлбарлах хүсэлт гаргаж уулзахаар болсон гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд