Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан хэмээн АН-аас мэдээлсэн. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж газар дээрээ амиа алдсан гэсэн юм. Эл асуудлаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр, “2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03.20 цагт Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт "Сумын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас" барлаа гэх дуудлага ирсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ажиллагааны хүрээнд Сант сумын АН-ын дарга ажилтай иргэн Б нь бусдад зодуулсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Иргэн О амь хохирогч иргэн Б-г хүзүүн тус газар нь цохиж түүний улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сант сумын АН-ын дарга Б-н аминд хүрсэн О-гийн согтуурлын зэргийг шалгахад 1.28 байсан. Амь хохирогч Б согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан нь тогтоогдсон” гэлээ.