СЕХ: Г.САЙХАНБАЯРЫН НЭРИЙГ САНАЛЫН ХУУДАСНААС ХАСАХ БОЛОМЖГҮЙ

СЕХ: Г.САЙХАНБАЯРЫН НЭРИЙГ САНАЛЫН ХУУДАСНААС ХАСАХ БОЛОМЖГҮЙ

УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ухуулагч санаатайгаар хүний амь хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Тэгвэл МАН-аас Г.Сайханбаярыг сонгуульд нэр дэвшигчээс нэрийг нь эргүүлэн татах улс төрийн шийдвэр гаргаснаа зарлаад байгаа юм.

Харин Сонгуулийн тухай хуулийн 32.13-т зааснаар Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тиймээс МАН улс төрийн шийдвэр гаргасан ч Г.Сайханбаяр нэр дэвшигчийг эргүүлэн татах, саналын хуудаснаас нэрийг нь авах боломжгүй юм байна. 

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тодруулахад "Нам нь нэр дэвшигчээ татна гэж зарласан учраас нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлаа зогсоож болно. Гэхдээ тухайн нэр дэвшигчийн нэрийг саналын хуудсаас хасах боломжгүй. Нэр нь саналын хуудаст бичигдснээрээ бичигдэнэ. Хэрвээ энэ хүн олонхын санал авч, парламентад сонгогдвол нам нь хүнээ эргүүлэн татах эсвэл өөрөө татгалзах эрх зүйн зохицуулалттай" хэмээн мэдэгдлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд