Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны 5-р сарын 01-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52,667,447 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 47,467
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,798
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 510
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 54
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 6
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 94685772