Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын арми Украины Сумы мужид цохилт өгсөн нь 35 хүний аминд хүрч, 117 хүн шархадсан билээ. Энэ харамсалтай явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленскийг буруушаасан мэдэгдэл хийсэн. Тэрбээр Зеленскийд хандаж "Өөрсдөөсөө 20 дахин илүү хэмжээтэй дайсны өмнөөс дайн эхлүүлж, хэн нэгэн зэвсэг өгнө гэж найдах хэрэггүй байсан юм. Зеленский үргэлж зэвсэг худалдаж авах гээд л явж байдаг. Дайн эхлүүлэхдээ ялж чадах эсэхээ мэдэх ёстой байсан юм" гэжээ.
Трамп өмнө нь Оросын дайралтыг "алдаа" гэж нэрлэж байв. Тэрбээр "Гурван хүнээс болж олон сая хүн амиа алдаж байна. Нэгдүгээрт Путин, хоёрдугаарт ямар чөтгөрөө хийгээд байгаагаа мэдэхгүй явсан Байден, гуравт Зеленский" гэжээ.
Гэхдээ нас барагсдын тоо хараахан саяар тоологдоогүй гэдгийг "BBC" онцолжээ.
Хоёрдугаар сард Цагаан ордонд болсон ширүүхэн уулзалтаас хойш Трамп, Зеленский нарын харилцаа сайнгүй байгаа билээ. Оросын сүүлийн халдлагын өмнөхөн Зеленский Трампийг Украинд айлчлахыг уриад байсан юм. Тэрбээр "Ямар ч шийдвэр гаргаж, ямар ч хэлэлцээ хийсэн хамаагүй урьтаад энд ирж ард иргэд, хүүхдүүд, цэргүүд, нас барагсад, эвдэрч сүйдсэн эмнэлэг, сүмүүдийг хараач гэж хүсч байна" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC