Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б /47 настай эрэгтэй/ нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сард /2024.02/ гарч, олныг цочирдуулж байсан билээ.
Улмаар уг хэрэгт холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болох Хар тамхитай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл тус хэрэгт холбогдсон Б гэгчийг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.2-2 дахь хэсэг, 20.7.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Үүнээс үзвэл дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх Б гэгч нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй байгаа юм.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
10.2 дугаар зүйл. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.