Ус цацсан жолоочийг E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой

Ус цацсан жолоочийг E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой

Жил бүрийн зургаа болон долдугаар саруудад нийт нутгаар хур бороо элбэг байдаг. Нийслэл хотын хувьд нэг хоногийн бороонд үерт автах эрсдэл үүсч явган байтугай машинтай явахад хүндрэл үүсдэг.

Ийм байхад зарим жолооч нар ширүүн явж явган зорчиг ч руу ус цацдаг.  Тэгвэл энэ тохиолдлыг хуулиар зохицуулж хориглосон байдаг ажээ. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж. Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсанд болон камераар дүрсийг нь баримтжуулж E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд