16 настай охиныг хөнөөсөн Д-г шалгах явцад 32 настай эмэгтэйн  өтсөн цогцос олджээ

16 настай охиныг хөнөөсөн Д-г шалгах явцад 32 настай эмэгтэйн өтсөн цогцос олджээ

 

 Энэ сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ мөн дүүргийн ... тоотод оршин суух 16 настай эмэгтэйн амь насыг хохироожээ.

Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож цэнхэр өнгийн жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ.

Цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгах явцад Д нь 32 настай эмэгтэйн амь насыг хохироож, скочоор ороон унтлагын өрөөнд байрлах хувцасны шүүгээнд хийсэн байсан аймшигт хэргийг мөн илрүүлжээ.32 настай эмэгтэйн цогцос хувцасны шүүгээнд удсан байсан төдийгүй өт цацсан байдалтай олдсон байна.

Тухайн гэмт хэрэгтэн цувралаар аллага үйлдэхдээ охидыг орой үдшийн цагаар мөнгөөр урхидан шоудаж байгаад эцэстээ гэртээ авчирч хэрцгийгээр тамлаад зогсохгүй  амь насанд хүрчээ. 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд