Хамт архидаж байсан эрэгтэйгээ хөнөөжээ

Хамт архидаж байсан эрэгтэйгээ хөнөөжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын түнхэл багт хүн хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл 6-р сарын 24-ны орой бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын түнхэл багын .... тоотод оршин суух 33/эр/ настай Б-г  хамт архидан согтуурсан 47/эм/ настай О нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.

Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Амь насаа алдсан Б нь О гэгч эмэгтэйтэй  нэг нутгийн хүмүүс байсан ба хувийн таарамжгүй харилцаанаас маргаан үүдэж дээрх эмгэнэлтэй хэрэг гарчээ. Иймээс иргэд та бүхэн гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, архины хэрэглээнд хязгаартай хандахыг уриалж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд