ПАРИС 2024: Олимпод нийт 107 орны 357 жүдоч өрсөлдөнө

ПАРИС 2024: Олимпод нийт 107 орны 357 жүдоч өрсөлдөнө

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ноос өчигдөр буюу энэ сарын 25-нд олимпод оролцох эрх авсан тамирчдын нэрсийг зарлалаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цуглуулсан оноогоороо дэлхийн чансаанд дээгүүр бичигдсэн жүдочид "Парис 2024"-ийг зорих тийзээ авсан юм.

Тухайн улсаас нэг жинд олон тамирчин эрх авсан бол долдугаар сарын 2-ныг хүртэл хэнийг нь явуулахаа шийдэх эрхийг тухайн улсын холбоонд нь өгч буй. Учир нь IJF-ийн дүрмээр тухайн улсаас зөвхөн нэг тамирчин оролцох ёстой.

Нийт 107 орноос 357 жүдоч Францын татамид өрсөлдөхөөр боллоо.Манай улсаас 10 жинд эрх авсан билээ.

Олимпод эрх авсан тамирчдын жагсаалтыг эндээс үзэх боломжтой.

Жин тус бүрд оролцох жүдочдын тоо

ЭРЭГТЭЙ: 

  • 60 кг: Э.Ариунболд (25 нийт оролцох жүдочдын тоо)
  • 66 кг: Б.Эрхэмбаяр эсвэл Ё.Басхүү (25)
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр (27) 
  • 81 кг: эрх аваагүй (28)
  • 90 кг: эрх аваагүй (28)
  • -100 кг: Б.Гончигсүрэн (23)
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл (22)

 

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Б.Баасанхүү эсвэл Г.Наранцэцэг (30)
  • 52 кг: Л.Сосорбарам (26)
  • 57 кг: Л.Энхрийлэн (26)
  • 63 кг: эрх аваагүй (29)
  • 70 кг: эрх аваагүй (23)
  • -78 кг: О.Хүслэн (22)
  • +78 кг: А.Адъяасүрэн (23)

Сонирхуулахад холимог багт 19 улс эрх авсны нэг нь Монгол юм. 

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар өвдөгний бэртлээ сэдрээсний улмаас хагалгаанд орсон тул энэ удаагийн олимпыг өнжихөөр болсон билээ.

Жүдогийн олимпын тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны хооронд үргэлжилнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд