"Үндэсний Эвсэл"- ийн байранд нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулахад 42985 хүний мэдээлэлтэй файл олдсон

ЦЕГ-аас сонгуультай холбоотой ирсэн зөрчлийн талаар 7 хоног бүрийн лхагва гарагт мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл өчигдөр “Үндэсний эвсэл”-ийн штабын байранд хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах объектод шалгалт хийсэн. Энэ байранд ямар нэгэн эвслийн сонгуулийн штабын байр гэсэн хаяг, шошго байгаагүй. Өдөрт дунджаар цагдаагийн байгууллагад 2000 орчим дуудлага ирдэг. Энэ бүхэн дээр очиж шалгалт хийдэг. “Үндэсний эвсэл”-ийн хуульч "сонгуулийн штабт нэгжлэг хийхэд СЕХ-оос зөвшөөрөл авах ёстой хууль зөрчлөө” гэж ярьсан. Цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийгээгүй, үзлэг хийсэн. Үзлэгээр СЕХ-нд бүртгэгдээгүй хаягаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Илтэд хуурамч, нэг компьютер дээр 5-7 хаяг нээсэн байсан нь тогтоогдсон.

Мөн үзлэгийн явцад тухайн объектод 42985 хүний хувь хүний мэдээлэлтэй файл олдсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ хүмүүсийн мэдээллийг хэрхэн хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж байна. 148 иргэнийг “Үндэсний эвсэл”-ийн ухуулагч байсан гэсэн. Эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад 148 иргэний хоёр нь сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй байсан.

       

 

 Энэ үеэр "Үндэсний эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигч мэдэгдэл хийсэн. Цагдаагийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг өгч байна. Өчигдөр 22:00 цагт иргэнээс гомдол ирсэн. Гомдлын дагуу цагдаагийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн байр руу очиход Үндэсний эвслийн байр гэсэн хаяг байгаагүй. Зурагт харуулж байгаа шиг хаалга л байсан. Үндэсний эвслийн хуульч, цагдаагийн байгууллага нэгжлэг хийхдээ СЕХ-д мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдээлсэн. Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Тодотгож хэлбэл тус байранд 148 иргэн үйл ажиллагаа явуулж байсан" гэв. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд