Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман улсад хийлгэх юм байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар "Үндэсний бөхийн допингийн шинжилгээг БНСУ-д хийлгэдэг байсан. Энэ удаад Герман улсын Дрезден хотын дэлхийн WADA-гийн итгэмжлэгдсэн лабораторид өгөхөөр шинжилгээг өгөхөөр ажиллаж байна. Энэхүү лаборатори сорьцыг хүлээж авснаас хойш 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй эсэх хариуг гаргаж өгнө.
Хэрэв сэжигтэй хариу гарвал допингийн ямар төрлийн бодис хэрэглэснийг тодорхойлох эцсийн хугацаа нь 14-21 хоног байх юм.
Допингийн шинжилгээний сорьцыг биечлэн Герман улсад хүргэнэ. Бидэнд өгч буй мэдээллээр долдугаар сарын 13-ны нислэгээр Герман улсын Франкфуртад буугаад цагийн зөрүүгээр мөн өдрийн оройдоо Дрезден хотод очно.
Хоёрдугаарт энэ удаад үндэсний бөхийн засуул, хөлийн цэцдийн өмсгөлийг ижил болгоно. Ингэснээр гарын даа, хөлийн цэц, засуулууд ялгагддаг болно. Тэдний асар, майхны загвар хэмжээг шинэчилж байна." гэж ярилаа.