ЦЕГ: Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан

ЦЕГ: Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан

Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар асуухад цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгөв. 

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад орон нутагт иргэд нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан шалгалтаар гаднын нөлөөтэй ч юм уу, бусад өөр байдлаар нар барсан хүн байхгүй. 

Хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч, хамааралтай хүн байсан гэж хэлэх зохимжгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос лавлагаа мэдээлэл авсны дараа бид мэдээлэл өгөх үүрэгтэй. Нам эвслийн ухуулагчийн бүртгэл СЕХ-ноос албан ёсоор гардаг" гэв.

ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга "СЕХ-ноос авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж, шалтгааныг тогтоодог. 

Сонгуулийн ухуулагчаар бүртгэгдсэн есөн иргэн нас барсан. Хоёр ухуулагч нь Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан. Бусад нь өвчний улмаас нас барсан гэж урьдчилсан дүгнэлттэй байгаа" хэмээн ярилаа. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд