Н.ЛХАГВАСАЙХАН: Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн байдлаар санал авах 2198 байрыг хамгаалалтад авлаа

Н.ЛХАГВАСАЙХАН: Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн байдлаар санал авах 2198 байрыг хамгаалалтад авлаа

 Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр хурандаа Н.Лхагвасайхан "Дөрвөн жилд нэг удаа болох сонгуулийг цагдаагийн байгууллагаас олон нийтийг эрсдэлгүй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажлын хэсгүүд гарч төлөвлөгөөний дагуу ажиллаа. Мөн сонгуулийн санал авах хураалтад 12 мянган албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа нийт сонгуулийн санал авах 2198 байрыг өнөөдрийн байдлаар бүрэн хамгаалалтад авсан. Бусад төрийн байгууллагуудтайгаа үйл ажиллагаагаа нягтруулаад ажиллаж байна. Энэ жил сонгуулийн байр болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилласан. Энэ хүрээнд сонгууль өгөх байрын дотор камерын үйл ажиллагааг бүрэн хийсэн. Сонгуулийн хугацаанд өнөөдрий байдлаар 901 өргөдөл гомдол ирсэн байгаа. Үүнийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлээд, ажиллагаанд явж байгаа өргөдөл гомдол байгаа" гэв.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд