Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголбанкны валютын ханшийн мэдээллээр ам.долларын эсрэг төгрөгийн ханш баасан гаригт 3,399.92 хүрчээ. Ингэснээр ам.долларын ханш 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш буюу сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа 3300 руу буусан байна.
Төв банкны албан мэдээллээр 2023 оны гуравдугаар сарын 17-нд ам.долларын ханш 3528.05 болж түүхэн дээд хэмжээнд хүрээд байв. Тэгвэл өнгөрсөн онд экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сэргэж эхэлснээр 2023 оны есдүгээр сараас ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарах чиг хандлага үргэлжилсээр байна.