БНХАУ-ын иргэн Brandon Shane-ыг 100 мянган төгрөгөөр торголоо

БНХАУ-ын иргэн Brandon Shane-ыг 100 мянган төгрөгөөр торголоо

Энэ сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд" гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар хэрэг үүсгэн шалгасан.

Улмаар өнөөдөр /2024.07.08/ түүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Brandon Shane O,NEAL-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд