Э.Оюунболд: Барилдах эрхийг маань сэргээх эсэхийг мэдэхгүй байна

Э.Оюунболд: Барилдах эрхийг маань сэргээх эсэхийг мэдэхгүй байна

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хуралдаж, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэх гэж байна. Уг комиссын хурал өнөөдөр 15:00 цагт болно. Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэл, шаардлага гаргаад байгаа юм. Түүний гаргасан шаардлагыг Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн аваад байгаа билээ.

Бид барилдах эрхийг нь сэргээх, эс сэргээх эсэх тал дээр улсын арслан Э.Оюунболдыг ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад “Би сайн мэдэхгүй байна. Ямар шийдвэрийг гарахыг нь хүлээж байна” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд