Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд ангилалд 65 хурдан үрээ бүртгүүлж, 59 нь уралдав.
Эхний аравт хурдалсан хурдан үрээнүүд:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Янгүгийн Содбаатарын халтар. Уралдаанч 10 настай Түвшинтөгсийн Баяртүвшин
2. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын сартай хээр. Уралдаанч 10 настай Баасанжавын Бат-Эрдэнэ
3. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Баттулгын Наранбатын хүрэн. Уралдаанч 13 настай Сарангэрэлийн Өлзийхүү
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цэрэндаваагийн Мөнхбаатарын хүрэн. Уралдаанч 14 настай Тогтохсайханы Алтанцоож
5. Төв аймгийн Баянмандмань харьяат, "Баян өндөг" ХХК-ийн захирал Ц.Мөнхбаярын халиун. Уралдаанч 10 настай Отгонбатын Анхбаяр
6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Дондовцэрэнгийн Занабазарын халтар. Уралдаанч 10 настай Төмөрбатын Мөнгөнтулга
7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ахиавын Өлзийбаатарын хээр. Уралдаанч 10 настай Ариунбаатарын Бат-Эрдэнэ
8. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хээр. Уралдаанч 14 настай Батхүүгийн Бадар-Ууган
9. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Доржготовын Батдаваагийн зээрд халзан. Уралдаанч 11 настай Цэрэнбаярын Ивээлт
10. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Батсүхийн Мянганбаатарын хүрэн. Уралдаанч 10 настай Болдсайханы Равжаа