БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА

БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА

Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, 48 цагийн дотор хариуг нь авах тухай холбогдох албаныхан мэдээлээд байсан юм. 

Тодруулбал,  "Долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч дууссан. Улмаар сорьцыг 13-ны өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. 

48 цагийн хугацаа өчигдөр дууссан. Өнөөдөр шинжилгээний хариу урьдчилсан байдлаар ирэх бөгөөд цаг тодорхойгүй байна.

Өмнө нь шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төв задалж, хянадаг байсан. Энэ жилээс нэргүй, код бүхий хариуг Допингийн эсрэг үндэсний төв хүлээж аваад, шууд Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлнэ. Улмаар Баяр наадам зохион байгуулах комисс анхлан допингийн шинжилгээний хариуг задлах аж. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд