Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7385 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 399, зам тээврийн ослын шинжтэй 704, зөрчлийн шинжтэй 6282 байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харилцуулахад хоёр буюу 33 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр буюу 3.3 хувиар тус тус буурсан байна. Мөн хүний амь нас хөнөөсөн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ