"Олимпийн хороо тамирчдын эрхийг нэмж, хасаагүй"

Парис 2024 олимпийн наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын байдлаар өнөөдөр/2024.07.16/ Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэл хийлээ. Буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод оролцох болно. Гагцхүү зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоор болж 10 метрийн хийн урт буу болон хийн бууны холимог баг гэсэн бусад хоёр төрөлдөө оролцох оролцох боломжгүй аж.

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган:

-Зургадугаар сарын 21-ний дотор нэр, зайгаа баталгаажуул гэсэн. Буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энхсайхан гэдэг хүн бидэн рүү мэдүүлгээ ирүүлсэн. Бид үүнийг л баталгаажуулсан. Долдугаар сарын 8-ны өдөр хугацаа дууссан.  Эрх нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлээгүй. Хугацаа дууссан хойно нь хэлсэн. Бид ч олон улсын буудлагын холбоотой холбогдож нэмж өгнө үү гэсэн боловч боломжгүй гэсэн хариултыг ирүүлсэн. Хугацаа хаагдсаны дараа ийм асуудал үүслээ. Олимп эхлэхэд арав хоногийн хугацаа үлдлээ.

Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан:

-Монголын үндэсний олимпийн хороо зуучлалын нь үүрэгтэй. Буудлагын холбооны албан бичгийг л хүргүүлдэг. Тухайн холбооны ерөнхийлөгч эсвэл ерөнхий нарийн бичгийн хороо нь тамирчдынхаа нэрс, төрлийг илгээдэг. Олимпийн хороо эрхийг нь баталгаажуулж, олон улсын олимпийн хороо руу явуулсан. Зургадугаар сарын 21-ний дотор баталгаажуул гэсэн. Монголын үндэсний олимпийн хороо нэмсэн болон хассан зүйл байхгүй. Мэдүүлэг явуулдаг, баталгаажуулдаг хүмүүсээс тайлбар авсан. Тамирчны эрх ашгийг хамгаалдаг байгуулдаг бол олимпийн хороо. Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс албан тоотыг олон улсын олимпийн хороо руу явуулахаар болсон. Хариу яаж ирэх нь тухайн байгууллагуудаас шалтгаална. Хэвлэл мэдээллээр "Буудлагын тамирчин олимпод орж чадахгүй" гэсэн мэдээ бол худлаа. Үндсэн зай, төрөлдөө оролцоно. Нэмэлт төрөлд л оролцож чадахгүй.

Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар:

-Одоо бол бүх хугацаа дуусч, хаагдсан. Гэхдээ бид тамирчдынхаа эрх ашгийн төлөө олон улсын олимпийн хороо руу албан бичиг явуулсан. Магадгүй орох боломж байхыг үгүйсгэхгүй. Баталгаа өгч чадахгүй. Холбоодын гол ажил бол ямар төрөлд хэн оролцох вэ гэдгийг шийддэг. Бид мэдүүлгийг нь олон улс руу илгээж, баталгаажуулдаг. Буудлагын холбооны ерөнхийлөгчтэй холбогдсон. Эцсийн боломж нь л албан бичиг явуулах.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд