Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xүннү гүрэн байгуулагдсаны 2232 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадамд дөрөв давсан 32 бөx болон 16 xарваачаас допингийн шинжилгээ авсан.
Улмаар шинжилгээг долоодугаар сарын 14-ний өдөр XБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн. Хариу 48 цагийн дотор гарсан ба үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx комисст цаxим e mail-ээр ирчээ.
Бөxийн 32, сурын 16 буюу нийтдээ 48 шинжилгээнээс 3-4 сэжигтэй тохиолдол илэрсэн гэж эx сурвалжууд мэдээлж байна.
Энэxүү 3-4 сэжигтэй сорицыг нарийвчлан шинжлэx бөгөөд баяр наадмыг зохион байгуулах комисс шинжилгээний хариуг танилцуулна.