Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гурван настай төрсөн охиноо хутгалан гэдсийг нь хөвүүлэн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу албан хаагчид шалгахад, Хан-Уул дүүрэгт оршин суудаг 35 настай эмэгтэй өөрийн гурван настай төрсөн охиныг хутгалж хөнөөсөн байжээ.
Тухайн гэр бүлээс хэргийг нууцлах болон хувийн нууцыг чандлан хадгалах хүсэлтийг ХЭҮК болон ЦЕГ-т тавьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэгт холбогдсон этгээд нь өнгөрсөн тавдугаар сард СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ. Түүнчлэн гурван хүүхэдтэй. Хэрэг болох үеэр бусад хүүхдүүдээ ч хөнөөхөөр завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоосон байна.