МҮОХ-ноос явуулсан бичгийг ОУОХ хүлээн авч, О.Есүгэн, Н.Баяраа нарын олимпод оролцох эрхийг сэргээжээ

МҮОХ-ноос явуулсан бичгийг ОУОХ хүлээн авч, О.Есүгэн, Н.Баяраа нарын олимпод оролцох эрхийг сэргээжээ

анай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Улмаар үүсээд буй асуудлын талаар 10 метрийн хийн буудлагын төрлөөс хасагдсан хоёр тамирчны нэг болох О.Есүгэнтэй ярилцсан юм. Ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. Үүний дараа буюу өчигдөр /2024.07.16/ МҮОХ-ноос Парис-2024 олимпын буудлагын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн албан бичгийг Олон Улсын Олимпын Хороо  /ОУОХ/ руу дахин явуулахаар болсон билээ.

Тэгвэл ОУОХ, МҮОХ-ноос явуулсан бичгийг хүлээн авч өнөөдөр  /2024.07.17/ 10 метрийн хийн буудлагын төрлөөс хасагдаад байсан О.Есүгэн, Н.Баяраа нарын олимпод оролцох эрхийг сэргээжээ.

Ингэснээр буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоос аргагүй болсон байсныг нь ийнхүү 10 метрийн хийн урт буу болон хийн бууны холимог баг гэсэн бусад хоёр төрөлдөө оролцох оролцох боломжоор боллоо. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд