Гэрээсээ гараад дөрөв хоног сураггүй алга болсон 17 настай хүүг үргэлжлүүлэн байна

Гэрээсээ гараад дөрөв хоног сураггүй алга болсон 17 настай хүүг үргэлжлүүлэн байна

 Өвөрхангай аймаг, Арвайхээр. 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Улмаар тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдрийн  09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус  эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 17:34 цагт зогсоосон байна. 07.17-ны өдрөөс Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд