Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн газрын дарга Д.Банзрагчид холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, төрийн өмчит тус компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнийг БНХАУ-ын компаниудад тендер, төсөл хөтөлбөрийн давуу байдал олгож байсан гэж үзжээ.
Улмаар Д.Банзрагчид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.