Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.07.18/ болно. Өмнөх шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм.
Тэрбээр, Өмнөх шүүх хурлыг хийх гээд бараагүй. Өнөөдрийн хурлыг бас хойшлууллаа. Хэргийн шүүгдэгч нь шүүх хурлыг хойшлуулах гэж хичээдэг бол миний хувьд шүүх хурлаа нээлттэй, маш хурдан хугацаанд хийлгэх хүсэлтийг гаргаж байгаа. Би өөрийгөө шударга зарчим ярьж байна гэж бодож байна. Энэ сэтгүүлч ямар хэрэг хийсэн бэ эсвэл ажлаа хийсэн үү гэдгийг ард түмэн мэдэх ёстой.
Миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулж, энэ ирцээр нь хурлаа хийх хүсэлтийг тавьсан. Шүүхийн зүгээс хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж шийдвэрлэн, хойшлууллаа.
Дөрвөн улирал өнгөрчихөөд байхад яагаад өмгөөлөгч нь хэргийн материалтайгаа танилцаагүй байгаа юм бэ. Надаас үл хамаарч, шүүх хурал хойшилж байгаад бухимдаж байна. Намайг гэрээсээ гарч болно. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооноос гарч болохгүй гэж байна. Үүнд би баярлахгүй байна. Асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тодоор шүүж өгөхийг хүсч байна" гэдгийг хэлж байв.