Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал:
Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Г.Ганхуяг
Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээний хариуг танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.
Үлдсэн хоёр бөхийн нэгэнд илэрсэн бодисыг допинг гэж үзэхэд эргэлзээтэй бол нөгөө нь өнөөдөр ХЗДХЯ дээр ирж, хариутайгаа танилцаагүй байна Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулж байгаа аж. Харин үлдсэн нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байна.