Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 50 тарвага нутагшуулав

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 50 тарвага нутагшуулав

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу тус аймгийн Их-Уул суманд 50  тарвага нутагшуулав.  Сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуур судлалын нийгэмлэг" төрийн бус байгууллагатай  хамтран амжилттай зохион байгууллаа.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд