Сүхбаатарын талбайд хүндийн өргөлтийн олимпын өмнөх сорилт тэмцээн болно

Сүхбаатарын талбайд хүндийн өргөлтийн олимпын өмнөх сорилт тэмцээн болно

Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис 2024” олимпын наадмын өмнөх сорилт тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Манай улсаас олимпын наадамд хүндийг  өргөлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм. Түүний бэлтгэлийг шалгах, сэргээх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тус тэмцээн эмэгтэй 49 кг, 59 кг, 71 кг, -81 кг болон +81 кг, эрэгтэй 61 кг, 67 кг, 73 кг, -89 кг болон +89 кг гэсэн 10 жингийн ангиллаар зохиогдох аж. Ташрамд, М.Анхцэцэг ирэх сарын 4-нд Парист очихоор төлөвлөжээ. Түүний гурав дахь олимпын тэмцээн наймдугаар сарын 10-нд эхэлнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд