Цолгүй бөхчүүүд барилдаанд Д.Нарантулга түрүүлж, А.Баттүшиг үзүүрлэлээ

Цолгүй бөхчүүүд барилдаанд Д.Нарантулга түрүүлж, А.Баттүшиг үзүүрлэлээ

Сар шинийн баяр угтсан цуврал тэмцээний "Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 384 бөх барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх Амарсайханы Баттүшиг үзүүрлэв.

Шөвгийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, залуу бөх Гантулгын Хангарьд, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, залуу бөх Болдбаатарын Цэнд, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, залуу бөх Эрдэнэбаатарын Доржпүрэв нар шалгарчээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд