Б.Ганхайч Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ

Б.Ганхайч Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ

эр хүнд, цар хүрээгээрээ дээгүүрт бичигддэг Парисын Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг авчирлаа.

Түүний жинд 40 жүдоч зодоглосноос Б.Ганхайч хэсэгтээ Узбекистаны Севинич Исокова, Чехийн Рената Зачова, Косовогийн Лаура Фазлиуг ялаад хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанна ван Лешотод дийлдсэн.

Улмаар дагах барилдаанд Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд