Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Парисын олимпыг зохион байгуулагчид Сена мөрөнд болох байсан триатлоны тэмцээнийг нэг өдрөөр хойшлууллаа. Учир нь ойрын өдрүүдэд орсон их хэмжээний борооны уршгаар усны бохирдлын түвшин багасаагүй тул ийм шийдвэр гаргасан байна.
Өнөөдөр болох ёстой байсан триатлоны тэмцээнийг маргааш орон нутгийн цагаар 10:45 цагт хийхээр товложээ.
Сена мөрөнд хүн сэлэхийг сүүлийн 100 гаруй жил хориглосон. Гэхдээ францчууд 2015 оноос хойш ус цэвэршүүлэх байгууламж барих ажилдаа орж, олимпоос хэдхэн сарын өмнө ашиглалтад оруулсан боловч хүссэн үр дүндээ хүрсэнгүй.
Олимпын үеэр Парис хотод хур тунадас ихтэй байгаа тул триатлоны тамирчид бэлтгэлээ базаах боломжгүйд хүрсэн. Тиймээс өнгөрсөн Ням болон Даваа гарагт хийхээр төлөвлөсөн бэлтгэлийн хуваарийг цуцалсан юм.
2000 оноос хойш олимпын хөтөлбөрт багтах болсон триатлоны төрөлд 42 орны 110 тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан. Франц, Герман улс хамгийн олон буюу зургаан тамирчинтай бол АНУ, Итали, Их Британи, Испаниас тус бүр таван тамирчин өрсөлдөнө.
Тамирчид эрэгтэй, эмэгтэй болон холимог багийн төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм.
Эх сурвалж: The Guardian