Хөвсгөл далайд 44 жилийн өмнө живсэн авто машинаас 4 хүний араг яс гарч иржээ

Хөвсгөл далайд 44 жилийн өмнө живсэн авто машинаас 4 хүний араг яс гарч иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 44 жилийн өмнө буюу 1980 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.

Хөвсгөл далайгаас уаз 469 машиныг татан гаргахад дотроос нь 3-4 хүний араг яс гарч ирсэн байна                                            

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд